top of page

"She STARS - 2026" хөтөлбөр албан ёсоор эхэллээ.

Sep 29
1 min read

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих "She STARS-2026" хөтөлбөр албан ёсоор эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Гоёл Кашмер ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунаа, Гурван гал эмнэлгийн Ерөнхий захирал Г.Пүрэвсүрэн, Амуулай ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ариунзул, Биомед Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Бат-Эрдэнэ, Некстком ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Саруултөгс зэрэг Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд менти нартаа удирдлагын арга барил болон бизнесээ хөгжүүлэх туршлага, ур чадвараасаа хуваалцан менторлохоор боллоо.

Мөн Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга, Санхүүгийн удирдлагын газрын захирал С.Мөнхтуяа, Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа, Дижитал шилжилтийн газрын захирал Ж.Оюун, Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа нар бизнесийн үйл ажиллагаанд нь зөвлөн, мэдлэг туршлагаа хуваалцах юм.

Энэ удаагийн хөтөлбөрт нийт 25 бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдахаар сонгогдсон бөгөөд тэд энэ оныг дуустал нийт 400 гаруй цагийн уулзалт, сургалтуудад хамрагдаж, бизнесийн үйл ажиллагаандаа хэрэгтэй бүхий л зөвлөгөө, чиглүүлгийг менторуудаасаа авахаар болж байна.

Нийт менторууд болон менти нартаа хөтөлбөрт нь өндөр амжилт хүсье! 💜


 
 
 

Comments


bottom of page