top of page

Women Owned Business Tour амжилттай зохион байгуулагдлаа

  • Jun 16
  • 1 min read
Women Owned тохирлын тэмдэг хэрэглэгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан Business Tour Networking арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Women Owned тохирлын тэмдэг хэрэглэгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан Business Tour Networking арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тохирлын тэмдэг хэрэглэгч Фамили Медикал эмнэлгээр зочлон үйл ажиллагаатай нь танилцан эрүүл мэндийн сургалт мэдээлэл, үйлчилгээ авахаас гадна бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан нетворкинг хийн хамтрал үүсгэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эхлэл тавигдсан юм.

 

Women Owned тохирлын тэмдэг нь тухайн бизнест эмэгтэй бизнес эрхлэгч шийдвэр гарган бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгааг зах зээлд таниулах, сургалт хөтөлбөрөөр чадавхжуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесээ тэлэхэд хамтран ажиллах зорилготой санхүүгийн бус төсөл хөтөлбөр юм.

 

Голомт банк, МҮХАҮТ-тай хамтран гаргасан уг тэмдгийг хэрэглэх хүсэлтээ Энд дарж ирүүлэх боломжтой. https://www.surveymonkey.com/r/WO2025   

 


 
 
 

Comments


bottom of page