top of page

WOMEN OWNED шинэ гишүүддээ гэрчилгээ гардууллаа

1 day ago
1 min read

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бизнесийг олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн шинэ боломж нээх зорилготой “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг гардууллаа. Тэмдгийг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Голомт банкны Жижиг, дунд банкны газрын Байгууллага хөгжлийн хэлтсийн захирал Б.Наранжаргал нар гардуулсан юм.

Түүнчлэн тохирлын тэмдэгтэй “GobiDara” брэнд арц, ганганы уламжлалт хэрэглээнд суурилсан шүршдэг бүтээгдэхүүнээ, “BeeDerm” брэнд зөгийн хор болон ургамлын ханд агуулсан байгалийн гаралтай тосоо танилцуулж, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниуллаа.

Мөн тохирлын тэмдэгтэй “Нэкст Мебел” ХХК “Tauno” брэндийн бүтээгдэхүүн, “Цагаан Асгат” ХХК “Шимийн охь”, “Ариранг Фүүдс” ХХК бүтээгдэхүүний дээж, “Premium Tea” брэнд цайны иж бүрдлээрээ сугалааны азтануудыг тодруулж, бэлэг гардууллаа.


 
 
 

Comments


bottom of page