Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”
- Apr 20
- 1 min read
Голомт банк жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ирсний нэг нь “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг” (GIZ)-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн “Экспортыг дэмжих хөтөлбөр” юм.
Уг хөтөлбөр 2026.01.12-2026.03.11-ний өдрүүдэд амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд энэ хугацаанд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 17 удаагийн, 72 цагийн цогц сургалт, зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлж, хөтөлбөрт оролцогчид сертификатаа гардан авлаа.


Comments