top of page

ОНЦЛОХ БИЗНЕС: “Зермат Мед” ХХК, “Фамили Медикал” эмнэлэг

  • Aug 17
  • 2 min read

“Таны гэр бүлийн найдвартай эрүүл мэндийн түнш”

Women Owned тохирлын тэмдэг хэрэглэгч байгууллагуудыг онцлон танилцуулах энэ дугаарт бид эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Зермат Мед” ХХК-ийн “Фамили Медикал” эмнэлэг-ийг онцолж байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг зах зээлд ялгаруулах, тэдний бүтээлч оролцоог дэмжих зорилготой  Голомт банк, МҮХАҮТ-аас хамтран гаргасан Women Owned тохирлын тэмдэг нь Ази тивд шинэлэг хэлбэрээр нэвтэрч, бизнесийн салбарт эерэг өөрчлөлт авчирч байна.

Энэхүү санаачилгын хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Business Tour Networking” арга хэмжээ нь “Фамили Медикал” эмнэлэг дээр амжилттай зохион байгуулагдаж, Women Owned тэмдэг хэрэглэгч 40 орчим байгууллагын эмэгтэй удирдлагууд нэг дор чуулсан онцлох үйл явдал боллоо.

 Арга хэмжээний онцлох хөтөлбөр

“Business Tour Networking” арга хэмжээ нь зөвхөн танилцах бус, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг солилцох зорилготой байв. Хөтөлбөрийн хүрээнд:

-       “Фамили Медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах аялал

-       Сэтгэлзүйн сургалт /“Оптимал Эн Макс” ХХК-ийн сэтгэл судлаач Г.Энхзаяа “Сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалах нь болон blind therapy” практик сургалт/

-       Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ийн зөвлөхийн мэдээлэл

-       Бизнес эрхлэгч эмэгтэй захирлуудын туршлага солилцох уулзалт

Энэхүү арга хэмжээ нь оролцогчдын хооронд шинэ түншлэл, хамтын ажиллагааны суурийг тавьсан үр дүнтэй уулзалт боллоо.

Арга хэмжээг өөрсдийн санаачлагаар амжилттай зохион байгуулсан “Фамили Медикал” эмнэлгийн хамт олондоо Талархал илэрхийлье.

“Зермат Мед” ХХК-ийн  “Фамили Медикал” эмнэлгийн тухай

“Зермат Мед” ХХК нь эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Фамили Медикал” эмнэлэг нь гэр бүлд чиглэсэн, цогц үйлчилгээ үзүүлэх “Өвчнийг эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх” зорилготой эмнэлэг юм.

Тус байгууллага нь:

Хүн төвтэй эмнэлгийн үйлчилгээ

Оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг

Орчин үеийн эмнэлгийн стандарт, технологийг нэвтрүүлэх

Иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр ажилладаг

Байгууллага нь богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарын шаардлага, стандартуудыг ханган чадварлаг хамт олонтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 
 
 

Comments


bottom of page