
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Тохирлын тэмдэг хэрэглэгч нь тохирлын тэмдгийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
Тохирлын тэмдгийг дараахь хуулийн этгээдэд олгоно. Үүнд:
1. Хязгаарлагдмал хариуцлагатай компани
2. Хувьцаат компани
3. Хоршоо
Тохирлын тэмдэг хэрэглэгч нь тохирлын тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээг доод тал нь гурван жилээс доошгүй хугацаанд эрхлэн явуулсан байна.
2. Компанийн үйл ажиллагаа болон менежмент
Эмэгтэй удирдлага нь компанид хамгийн өндөр гэж тодорхойлогдсон албан тушаалыг хашдаг байна. Жишээ нь: Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга гэх мэт)
Компани нь Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг бол холбогдол тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авсан байна.
1. Өмчлөл
Аж ахуй нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, эсхүл аж ахуйн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг байна.
Тухайн компанийг хөрөнгө оруулагч компани 51%-иас 100% хүртэл эзэмшдэг бол хөрөнгө оруулагч компанийн 50 болон түүнээс дээш хувь нь эмэгтэй эзэмшигчтэй байна.
Бизнесийн хоршооны хувьд Нийт саналын 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд санал өгдөг, удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь эмэгтэйчүүд (хэрвээ үйл ажиллагааны бүтцэд УЗ байгаа бол), үйл ажиллагааны бүтцэд удирдлагын баг байгаа бол удирдах албан тушаалын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хоршоо байна.
Эзэмшигчийн бүртгэл нь байгууллагын албан ёсны бичиг баримт, компанийн бүртгэл, дүрэм, журамд зайлшгүй тусгагдсан байна.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЖУРАМ
1. ХАМРАХ ХҮРЭЭ
1.1 Энэхүү баримт бичигт Women Owned / Бизнес эрхлэгч эмэгтэй тохирлын тэмдгийг хэрэглэх шаардлагад тохирсныг баталгаажуулах журмыг тогтоосон.
1.2 Энэхүү журам нь нээлттэй баримт бичиг ба баталгаажуулалт хийлгэж, үйлчилгээний техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд үйлчилнэ.
2. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү журамд заасан нэр томъёог “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 4.1, 4.2 заалт, ISO/IWA 34 – Women's entrepreneurship — Key definitions and general criteria, MNS ISO/IEC 17065 Тохирлын үнэлгээ- Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага-д заагдсаны дагуу ашиглана.
2.1 Үйлчилгээ
Нийлүүлэгч ба хэрэглэгчийн холбоосоор зайлшгүй гүйцэтгэсэн наад зах нь нэг үйл ажиллагааны үр дүн бөгөөд ихэвчлэн биет бус
2.2 Бүтээгдэхүүн
Үйл явцын бодит үр дүн
2.3 Хэрэглэгч гэж
Хүн эсвэл байгууллагад зориулагдсан эсвэл тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хүлээн авах эсвэл авч чадах хүн эсвэл байгууллагыг,
Жишээ: Дотоод үйл явцаас гарсан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгч, эцсийн хэрэглэгч, жижиглэн худалдаалагч, хүлээн авагч, ашиг хүртэгч ба худалдан авагч
3. БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛ ЯВЦ
Баталгаажуулах үйл ажиллагаа нь сонголт, тодорхойлолт, дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах, тохирлын гэрчилгээ олгох, тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, бүртгэх, магадлах хяналт гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
3.1 Сонголт
3.1.1 Тохирлын тэмдгийн баталгаажуулалтад шинээр хамруулах эсвэл хамрах хүрээг өргөтгөх тухай хүсэлт хүлээн авах, бүртгэх:
3.1.1.1 Өргөдлийн маягтын дагуу баталгаажуулалтын асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, дараах зүйлийг батлах зорилгоор дүн шинжилгээ хийнэ:
- баталгаажуулалт хийхэд хангалттай эсэх,
- баталгаажуулалтын шаардлагыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн эсэх,
- баталгаажуулалтын хамрах хүрээний тодорхойлолт, баталгаажуулалтын үнэлгээний үйл явцуудад хамрагдахад бэлэн байгаа эсэх,
- баталгаажуулалтын байгууллага тус үнэлгээг хийх чадамжтай эсэх тогтооно.
3.1.1.2 Баталгаажуулалтын үнэлгээг хийх боломжгүй тохиолдолд үүнийг бүртгэж, үйлчлүүлэгчид шалтгааныг мэдэгдэнэ.
3.1.1.3 Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
a) Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ;
b) Байгууллагын танилцуулга;
c) Байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн зураглал;
d) Байгууллагын дүрэм (Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн эх хувь);
e) Үйлчилгээ үзүүлж буй байр, талбайн түрээсийн гэрээ (Хэрвээ түрээсэлж буй бол);
f) Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бол: Бүтээгдэхүүний дээж эсвэл шошго, бүтээгдэхүүний танилцуулга;
3.1.2 Баталгаажуулалт хангасан тохиолдолд төлбөрийг нэхэмжлэх ба төлбөр хийгдсэний дараа гэрчилгээ олгогдоно.
3.2 Тодорхойлолт
3.2.1 Хүсэлт гаргасан үйлчлүүлэгчийн өргөдлийн судалж, тохирлын тэмдгийн шаардлагад тохирсон байдлыг тодорхойлно.
3.2.2 Баталгаажуулалтын ажилтан нь тохирлын тэмдгийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор шалгах хуудсын дагуу дүн шинжилгээ хийнэ.
3.2.3 Дүн шинжилгээ хийх явцад үл тохирол илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээ авна.
- Үл тохирлын талаар байгууллагад мэдээлнэ
- Залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг тогтооно.
- Өргөдөл гаргагч нь залруулгын тайланг хүргүүлнэ
- Баталгаажуулалтын ажилтан залруулгын тайлантай танилцаж магадлана
- Шаардлагатай гэж үзвэл нэмэлт үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ.
3.2.4 Залруулах арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн тохиолдолд баталгаажуулалтыг олгох саналыг гаргана.
3.2.5 Залруулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэж үзвэл залруулах арга хэмжээг авч, үл тохирлын шалтгааныг арилгах хүртэл баталгаажуулалтын ажлыг хойшлуулна.
3.2.6 Баталгаажуулалтын ажилтан нь үр дүнг баримтжуулна.
3.2.7 Баталгаажуулалтын ажилтан нь тохирлын тэмдгийн тодорхойлолтын шаардлага тус бүрт тохирч байгаа байдлын нотолгоо, дүгнэлт, тохирлын гэрчилгээ олгох, сунгах, түр зогсоох эсвэл хүчингүй болгох тухай шийдвэрийн санал бүхий тайланг гаргана.
3.3 Дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах
3.3.1 Үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийх, тохирлын гэрчилгээ олгох, сунгах, түр зогсоох эсвэл хүчингүй болгох тухай шийдвэр гаргах Баталгаажуулалтын зөвлөлтэй байна.
3.3.2 Баталгаажуулалтын зөвлөлийн гишүүн нь баталгаажуулалтын шаардлага, дүрэм, журмын талаар мэдлэг, чадвартай байна.
3.3.3 Баталгаажуулалтын зөвлөлийн гишүүн нь баталгаажуулалтын үнэлгээний ажилд оролцохгүй.
3.3.4 Баталгаажуулалтын зөвлөл нь “Баталгаажуулалтын зөвлөлийн дүрэм”-ийн дагуу ажиллана.
3.4 Тохирлын гэрчилгээ олгох, бүртгэх
3.4.1 Баталгаажуулалтын ажилтан нь тохирлын гэрчилгээг дараах тохиолдолд бичиж, байгууллагад олгоно:
- Баталгаажуулалтын зөвлөлөөс шийдвэр гарсан
- Баталгаажуулалтын гэрээнд гарын үсэг зурсан
- Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийг бүрэн төлсөн
3.4.2 Тохирлын гэрчилгээ нь бүртгэлийн дугаар, албан ёсны ялгах тэмдэглэлтэй байна.
Албан ёсны тэмдэглэгээ: MCC/WOB
3.4.3 Тохирлын гэрчилгээний дугаар нь 8 оронгоос бүрдэнэ.
3.4.4 Бүртгэлийн дугаарын эхний 2 тоо нь гэрчилгээ олгосон оныг заана. Жишээ нь 2023 онд олгох шийдвэр гарсан бол 23 гэж тэмдэглэнэ.
3.4.5 Бүртгэлийн дугаарын дараагийн 1 орон нь тохирлын тэмдгийн ангиллыг заана.
1 – Бүтээгдэхүүн
2 - Үйлчилгээ
3.4.6 Бүртгэлийн дугаарын дараагийн 3 орон нь тухайн гэрчилгээний дэс дугаарыг заана.
Жишээ нь: MCC/WOB-23/1/001 – 2023 онд олгогдсон 001 дугаарт олгогдсон бүтээгдэхүүнд хэрэглэх гэрчилгээ гэж ойлгоно.
3.4.7 Бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэх шошго, зүүлтэд хэрэглэх тохирлын тэмдгийн дугаар нь тохирлын гэрчилгээний дугаартай адилхан байна.
3.4.8 Тохирлын гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
a) Баталгаажуулалтын байгууллагын нэр ба хаяг;
b) Баталгаажуулалт олгосон огноо (баталгаажуулалтын шийдвэрийн огнооноос өмнө байж болохгүй);
c) Байгууллагын нэр, хаяг;
d) Баталгаажуулалтын хамрах хүрээ (баталгаажуулалт хийсэн бүтээгдэхүүн);
e) Үйлчилгээний техникийн тодорхойлолт;
f) Хүчинтэй хугацаа;
g) Баталгаажуулалтын схемийн дагуу баталгаажуулалт хийхэд үндэслэн баримт бичиг (баталгаажуулалтын талаархи мэдээлэл, гэрээний дугаар гэх мэт).
3.4.9 Компанийн хувь эзэмшилд өөрчлөлт орох, бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орох болон бусад норматив баримт бичгийн шаардлагад тохирох байдалд нөлөөлөхүйц өөрчлөлт гарвал байгууллага нь энэ тухай баталгаажуулалтын ажилтанд мэдээлнэ.
3.5 Магадлах хяналт
3.5.1 Магадлах хяналтын хуваарийг баталгаажуулалтын гэрээнд тусгана.
3.5.2 Магадлах хяналтын үр дүнгийн дагуу үл тохирол илэрвэл тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг түр зогсоох эсвэл хүчингүй болгоно. Тохирлын гэрчилгээг тохирлын тэмдгийн тодорхойлолтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэсэн тохиолдолд үл тохиролд хамааруулах ба тохирлын гэрчилгээ, тохирлын тэмдгийг хэрэглэх эрхийг түр зогсооно.
3.5.6 Байгууллага нь баталгаажуулалтын ажилтантай зөвшилцөж тогтоосон хугацаанд залруулах арга хэмжээ авч, илэрсэн үл тохирлыг арилгаж, баталгаажуулалтын шаардлагад тохирсоныг баталсны дараа дахин шинжилгээ хийлгүйгээр тохирлын гэрчилгээг хэрэглэхийг түр зогсоох шийдвэрийг хүчингүй болгоно.
3.5.7 Залруулсан арга хэмжээ нь шаардлагад нийцэхгүй тохиолдолд тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг хүчингүй болгоно.
3.5.8 Тохирлын гэрчилгээг хэрэглэхийг түр зогсоох, эсвэл хүчингүй болгосон тухай шийдвэрийг үйлчлүүлэгч болон бусад сонирхогч талуудад мэдээлнэ.